АНГИЛЛУУД Бүгдийг харах >

Хүүхэд багачуудад зориулсан гэртээ дагаж хийх дасгалын дуу бэлэн боллоо


Нийтэлсэн: Admin. 2020-08-01


Card image cap

Хүүхдүүд ээ! Бүгдээрээ гэртээ дасгалаа даган хийж биеэ чийрэгжүүлцгээе!

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчин хэзээ намжих нь тодорхойгүй байгаа энэ үед хүүхдүүд сургуульдаа явж, найзуудтайгаа тоглож чадахгүй байна. Хүүхдүүд гэрээс гарахгүй байх нь хөдөлгөөний дутагдалд орж, улмаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас энэ асуудлыг шийдэхийн тулд гэртээ хийх боломжтой, хөнгөн хүүхдүүдэд зориулсан дасгалын контентийг Монгол Контент ХХК-тай хамтран бүтээлээ.

Бага насны хүүхдүүдэд зориулсан энэхүү контентийг даган хийж, дууны хэмнэлд тохируулан дасгал хөдөлгөөн хийснээр хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх ба хүүхдийн эрүүл мэнд, биеийн хөгжилд эергээр нөлөөлнө гэж бид үзэж байна. Энэхүү контентод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ч мөн оролцсон бөгөөд бүх хүүхдүүд хамтдаа дасгал хийх боломжтойг харуулснаараа онцлогтой.

"Аами, Таамиг дагаад хийгээрэй"   Дасгалын дуу

 

http://youtu.be/0FJZ0QOITNA

 

“ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар” нь цаашид ч Монголын хүүхэд багачуудын ирээдүйг дэмжин ажиллана. ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газар нь Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих чиглэлээр олон жилийн турш үйл ажиллагаагаа явуулж ирсэн.  Та бүхэн хүсвэл доорх холбоосоор тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах боломжтой.

Wэб хуудас: https://www.jica.go.jp/mongolia/mon/office/index.html

FB хуудас: JICA Mongolia